Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал ямар ашигтай вэ?
Австрали улсын эрүүл мэндийн үйлчилгээ нь өндөр өртөгтэй байдаг. Нэг удаа эмчид үзүүлэхэд дунджаар 70-100 австрали доллар, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хоногийн 1000 австрали доллар орчим байдаг бол түргэн тусламж, яаралтай мэс ажилбар зэрэг үйлчилгээний төлбөр нь илүү өндөр байдаг. Харин гадаад оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан оюутнууд Австралид сурч, амьдарч байхдаа ямар эмнэлэгийн үйлчилгээ авахад хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Зарим тохиолдолд оюутан эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө өөрөө төлөх бөгөөд дараа нь өөрийн даатгуулсан даатгалын компанидаа хүсэлт гаргаж нөхөн олговор авдаг.
Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?
-
Эмчид үзүүлэх
-
Мэс ажилбар хийлгэх
-
Эмнэлэгт хэвтэх
-
Эмчийн жороор олгодог зарим эм авах
-
Түргэн тусламжийн үйлчилгээ авах
Жич: Гадаад оюутнууд эрүүл мэндийн даатгалаа ашиглан дээр дурьдсан эрүүл мэндийн үйлчилгээг авахдаа тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлтийн хэмжээ нь даатгалын компани болон эмнэлэгээсээ шалтгаалан харилцан адилгүй байдаг.
Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалд
ямар үйлчилгээ хамрагддаггүй вэ?
-
Шүд
-
Гоо сайхны мэс засал
-
Жирэмслэлт
-
Массаж
-
Эмчийн жороор олгодоггүй эм
-
Хараа оношилгоо
-
Австралиас бусад улс оронд эрүүл мэндийн үйлчилгээ авах