зочин
Бидний тухай
Лэвэл ап стадис агентлаг нь Австрали улсад суралцах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст тохирсон сургуулийг нь олох, мөн сургалтын виз мэдүүлэхэд нь туслах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн туршлагатай манай зөвлөхүүд, виз гаралтын түвшинг хамгийн өндөр байлгахын тулд оюутнуудынхаа виз мэдүүлэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Мөн түүнчлэн оюутнууд маань сургалтын визээ авсны дараа сургууль солих, сургуулиас гарах зэрэг үйл ажиллагаанд хяналт тавьж, оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах нь бидний хувьд чухал билээ. Бид өөрсдийн оюутнууддаа мэргэжлийн, чанартай үйлчилгээгээр тогтмол хангадаг. Бид оюутнуудынхаа шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлхийн тулд Лэвэл Ап Стадис компанийг цаашид улам өргөжүүлсээр байх болно.
Ирээдүйн өсөлт
Лэвэл Ап Стадис агентлаг нь мэргэжлийн баг хамт олноос бүрддэг. Манай төв оффис Мелбурн хотод байрладаг, гэсэн хэдий ч бид бүх Австрали даяар үйлчилгээгээ үзүүлдэг бөгөөд муж болгонд оюутнуудад үйлчилгээ үзүүлэх зөвлөхүүдтэй. Үйлчлүүлэгчдийнхээ алтан цагийг хэмнэх үүднээс бид одоогийн байдлаар онлайн зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлж байна. Та гэрээсээ эсвэл ажил дээрээсээ зав зайгаараа бидэнтэй холбогдож Австралийн оюутны визний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Бид үйлчлүүлэгчиддээ илүү ойртхын тулд Австралийн муж болгонд өөрийн салбараа нээх зорилго тавин ажиллаж байна.
манай баг

